НЦУГ: “Нандин бүхнээ хамгаалья” аяны хүрээнд цагдаагийн алба хаагч нарт сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас "Хүний хөгжил Тэгш оролцоо" НҮТББ-тай хамтран жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн мэдлэг, хандлагын төлөвшүүлэх "Нандин бүхнээ хамгаалья", архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний хор хөнөөлийг танин ойлгуулах "Намайг алгас" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдад "Хувь хүний төлөвшил, харилцаа хандлага, нийгэмд нөлөөлөх нөлөөлөл” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь цагдаагийн алба хаагчдад зөв харилцаа, зөв хандлага, архи согтууруулах ундааны хор хөнөөл, жендэрийн мэдрэмжтэй, хохирогч төвтэй ажиллагаанд суурилах чиглэлээр хийгдэж байгаа нь ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө төлөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэдлэг, ойлголт, хандлагын нэмэгдүүлэх онцлог сургалт боллоо.
Сургалт цаашид үргэлжлэх юм.









