Плита нааж байхдаа есөн давхраас унаж, амиа алджээ

2022 оны 11 сарын 30

Arslan.mn

“Хүннү-2222“ хорооллын цахилгаан шатнаас хүн унаж НАС БАРЖЭЭ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 29-ны өдрийн 12:39 цагийн үед  "Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл  цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн "Хурд" группийн захиалгаар баригдаж байгаа "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байжээ.

Энэ талаар холбогдох албанаас тодруулахад , "дуудлага мэдээллийн дагуу хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна. Шалгагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
20
ouch an post
1
confuse an post
angry an post
7
642846
29 эможи

keyboard_arrow_up