Соёлын өвийг хамгаалах зорилготой уралдааны бүртгэл маргааш дуусна

2014 оны 7 сарын 29

Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хууль бусаар хил дамнуулан худалдаалахаас сэргийлэх талаар ойлголт мэдлэг хүн амын дунд хангалтгүй байдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монакогийн Засгийн газрын санхүүжилтээр “СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНУУЛАН ХУДАЛДААЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд олон нийтийн анхаарал хандлагыг Монголын соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх сэдвээр шилдэг видео сурталчилгааны бүтээл болон видео сурталчилгааны зохиол (раскадровка) шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго:
Видео сурталчилгааны бүтээлээр дамжуулан олон нийтийн Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль бусаар хил дамнуулан худалдаалахын эсрэг сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулахад оршино.

Уралдааны сэдэв:
Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль бусаар хил дамнуулан худалдаалахын эсрэг сэргийлэх
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 08 сарын 30

Уралдаан шалгаруулах хугацаа: 2014 оны 09 сарын 07
Видео сурталчилгааны бүтээлийн шалгуур үзүүлэлт:
а/ Бүтээлийн үргэлжлэх хугацаа, хэмжээ: Уралдаанд оролцох бүтээл 45-90 секунд байх
б/ Агуулга: Уралдааны сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг олны анхаарлыг татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, зан үйлд болон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх
в/ Мэргэжлийн шалгуур: Компьютер графикийг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн, бүтээлч шинэлэг найруулгатай байх
г/ Оролцогч: Нэг хүн бие даан болон багаар оролцож болно. Уралдаанд орролцогч нь Монгол улсын иргэн байна.
д/ Хэл: Бүтээл монгол хэл дээр хийгдсэн байх
е/ Бүтээлээ ирүүлэх: Бүх бүтээлийг 8 сарын 30-ны өдрийг дуустал онлаинаар хүлээн авна. AVI, MPEG, MP4 зэргийн аль нэг форматаар видеог бэлдэж wetransfer.com саитаар дамжуулан mongolia.culture@gmail.com хаяг руу илгээнэ үү.
Видео сурталчилгааны бүтээлийн зохиолын (раскадровка) шалгуур үзүүлэлт:
а/ Агуулга: Уралдааны сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг олны анхаарлыг татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, зан үйлд болон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх
б/ Зорилтот агуулгыг бүтээлчээр, олон нийтэд хүртээмжтэй байдлаар илэрхийлсэн байх.
в/ Оролцогч: Нэг хүн бие даан болон багаар оролцож болно. Уралдаанд орролцогч нь Монгол улсын иргэн байна.
г/ Хэл: Бүтээл монгол хэл дээр хийгдсэн байх
д/ Бүтээлээ ирүүлэх: Бүх раскадровкуудыг (storyboards) бүтээлийг 8 сарын 30-ны өдрийг дуустал онлаинаар хүлээн авна. PNG болон JPEG форматаар зургуудийг бэлдэж wetransfer.com саитаар дамжуулан mongolia.culture@gmail.com хаяг руу илгээнэ үү.
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ССАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газар сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байна.

Уралдааны шагнал:
Шилдэг видео шторк - 1 1.000 000 төгрөг
Шилдэг зохиол (раскадровка) - 1 750.000 төгрөг

Уралдааныг зохион байгуулах, дүгнэх ажлын хэсэг:
- ССАЖЯ
- ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
- ЮНЕСКО-гийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газар
- Алтан Хальс Холбоо

Уралдааны бүтээл хүлээн авах хаяг:
И-мэйл: mongolia.culture@gmail.com
Лавлах утас: 99069635
Веб: www.mcst.gov.mn, artfilm.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6428
0 эможи
keyboard_arrow_up