БНСУ-д ажиллаж байсан хоёр Монгол иргэн барилгын нурангид дарагдаж, ХҮНД БЭРТЖЭЭ

2022 оны 11 сарын 29

Arslan.mn

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртжээ. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ. 

Тухайн иргэн ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байгаа аж.

Осолд өртсөн иргэд  нас барсан гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь ташаа  мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэн нь шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642793
0 эможи

keyboard_arrow_up