ПРОКУРОР: “Хоригдол, хоригдогч, баривчлагдсан, саатуулагдсан иргэний эрхийг хангах нь хууль сахиулагчдын үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн боллоо

2022 оны 11 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас “Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан хоригдол, хоригдогч, баривчлагдсан, саатуулагдсан иргэний эрхийг хангах нь хууль сахиулагчдын үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.   

Зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 405, 407, 409, 421, 429, 441, 461 дүгээр хорих анги, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Баривчлах төв, Гадаадын иргэн саатуулах байр, Эрүүлжүүлэх, саатуулах төв, Зэвсэгт хүчний 032 ангийн саатуулах байрны удирдлагууд оролцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, тус хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг нар “Эрүүдэн шүүхээс ангид байх, хүний эрхийг дээдлэх” сэдвээр сургалт хийж, санал солилцов.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд хорих ангиудаас зохион байгуулж байгаа сургалт, нийгэмшүүлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, харуул хамгаалалтыг хууль, журмын дагуу явуулж, хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642792
0 эможи

keyboard_arrow_up