Ноцтой осол гаргаж, хүүхдүүд дайрсан Ч.Маралмаад яллах дүгнэлт үйлдэнэ

2022 оны 11 сарын 29

Arslan.mn

Өнгөрсөн аравдугаар сард урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн  талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтай Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Хэргийг прокурор хянаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн М-д яллах дүгнэлт үйлдэх нь ээ.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт  яллагдагчаар татан, шалгасан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642787
2 эможи

keyboard_arrow_up