Мал тууж яваад сураггүй болсон эрэгтэйг эрэн ХАЙЖ БАЙНА
2022 оны 11 сарын 28
Баян-Өлгий аймгийн Булган сумын Сайхан багийн “Хөх гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Малчин С нь 11 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дуут сумаас Баян-Өлгийн аймгийн Булган сумын чиглэлд мориор мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 26-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан.
Тус сумын харьяат малчин С /38 настай, эрэгтэй/ нь сураггүй болсон тул Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









642782
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс