ЦЕГ: Бусдын толгойг ИНДҮҮГЭЭР цохиж гэмтээсэн иргэн Ц-г СЭМҮТ-д хүлээлгэн өгсөн
2022 оны 11 сарын 28
Цахим орчинд "нэгэн иргэн инстаграммд дагаж, мэдээллийг нь үздэг бүсгүйг хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар явж байхад нь араас нь дуудаж, толгойг нь хагалсан" гэх бичлэг олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 20-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны цэцэрлэгт хүүхдээ авч байсан иргэний толгойн тус газар нь цохиж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тус хэргийн дагуу шалгахад 22 настай иргэн “А”-г эмэгтэй “Ц” толгойн тус газарт нь цохиж, гэмтээсэн болох нь тогтоогдсон. Хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Харин иргэн Ц-г СЭМҮТ-ийн хяналтад байлгахаар хүлээлгэн өгсөн” гэж мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
642771
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс