Алга болсон охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ
							 2022 оны 11 сарын 28						
						
					
Дархан-Уул аймагт энэ сарын 4-нд гэрээсээ гараад алга болсон 16 настай охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Охиныг энэ сарын 26-ны өдөр буюу Баасан гарагт ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Иймд иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд - эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг зөвлөв.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
1
								
1
								
								
								
								
							
								
								
								
								642756
								
								
							2 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
