СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр, маргааш цасан шуурга шуурч, ЭРС ХҮЙТЭРНЭ

2022 оны 11 сарын 26

Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар салхины хурд 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Мөн Алтайн уулархаг нутгаар, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг УЦУОШГ-аас онцгойлон сэрэмжлүүлэв. Иймд, иргэд цаг агаарын мэдээг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, шаардлагагүй бол хол замд гарахгүй, жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642721
0 эможи

keyboard_arrow_up