Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлснээр иргэд арилжааны банкуудад 69 төрлийн лавлагаа өгөх ШААРДЛАГАГҮЙ болж байна

2022 оны 11 сарын 25

Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох Lavlagaa.e-mongolia.mn системийг өнөөдөр нээж байгааг Цахим Хөгжил, Харилцааны Холбооны Яам(ЦХХХЯ) танилцууллаа.

Ингэснээр арилжааны банкууд иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэхэн шаардлагагүй болж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцлов. 

Мэдээлэл солилцооны системийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хуульчилсан хэдий ч 1111 төвд лавлагаатай холбоотой гомдол ихээр иржээ. Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны байдлаар 183,383 иргэний дуудлага ирсний 61% нь лавлагаатай холбоотой гомдлууд байна.

Тодруулбал, иргэд и-Монголиа системээс иргэний үнэмлэхний лавлагаа аваад очиход цахим банкуудад үйлчлэхгүй, заавал цаасаар эсвэл киоскоос авчрах шаардлага тавихаас гадна зарим байгууллага тухайн лавлагааг нотариатаар батлуулах шаардлага тавьж байгаа талаар гомдол мэдээллээ ихээр ирүүлжээ. Мөн зонхилох хувийг банк, санхүүгийн байгууллагууд эзэлсэн байна. 

Иймд дундын системийг хөгжүүлж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газар болон татвар, цагдаа, нийгмийн даатгал, газрын алба зэрэг төрийн байгууллагуудын 69 төрлийн лавлагаатай холбоотой гомдлуудыг Lavlagaa.e-mongolia.mn системээр шийдэж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642699
0 эможи

keyboard_arrow_up