Цахимаар хичээллэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж, ШИЙДНЭ

2022 оны 11 сарын 25

Өнгөрсөн баасан гарагт их хэмжээний цас орж, Улаанбаатарчууд автомашинтайгаа зам дээрээ тэг зогссон. Ирэх долоо хоногт цас орж, цочир хүйтрэхээр байгаатай холбогдуулан хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хичээл, сургуулийг цахимаар явуулах санал гаргасан. Түүний энэхүү саналыг Хотын дарга дэмжсэн байр суурь илэрхийлжээ.

"Өнгөрсөн удаагийн тэг зогсолтоос сургамж авсан. Түгжрэл хүнд байна. Хүнд байгаа үед байгаль цаг уурын нөхцөлөөс үүдээд улам хүндэрч, гамшгийн нөхцөл байдалд орж болох нь тэндээс харагдсан.Тиймээс цаг агаар хүйтрэх өдрүүдэд хичээл, сургуулийг цахимаар оруулъя гэх саналаа хотын даргад хүргүүлсэн.

Дэлхийн улс орнууд ч байгаль цаг уур хүндрэх үеүдэд яаж ажиллах, хэрхэх талаараа журам гаргачихсан байдаг. Хотын дарга энэ асуудал дээр журам боловсруулаад, зохих арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн. Би зөвхөн санал л хүргүүлсэн. Боловсролын байгууллагатай ярилцах, санал сонсох ажил нь хотынх" хэмээв.

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар хотын дарга өнөөдөр уг асуудалтай холбоотойгоор захирамж гаргах нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642697
6 эможи

keyboard_arrow_up