СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 настай эмэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан АМИА АЛДЖЭЭ

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр 6 дугаар багт автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид дөрвөн км замыг туулан 17:02 цагт очиход Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Аллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Прадо” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 33 настай эрэгтэй иргэн Э, 38 настай эрэгтэй Н, 10 настай, эмэгтэй Н нар автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд, 30 настай, эмэгтэй Ш нас барсан байсныг 35 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн даргад хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
3
yay an post
1
sad an post
46
ouch an post
7
confuse an post
2
angry an post
8
642695
70 эможи

Are
2022-11-27 09:46
Нойр дутуу явсанаас л аваар их болж байна эгнээндэээ явж байгаа машины өөдөөс урсгал сөрж аваар болсон үнэхээр харамсалтай
Э
2022-11-27 07:47
Хөдөлгөөний соёлд сурах хэрэгтэй. Би л арай том машин унаж явна гэсэн бодолтой хурд хэтрүүлэх гэрэл шилжүүлэхгүй явах явдал хөдөө орон нутгийн замд байнга л байж байдаг. Цагдаа харахаараа нээх номын хүн өнгөрөөд л үхэхээ мэдэхгүй хурдална .Ийм байхад осол гарсаар л байх болно. Тэгээд ихэнхи нь дүрэм мэдэхгүй ээ
Enhsaihan
2022-11-26 10:26
Seremjluuleg
keyboard_arrow_up