Малдаа яваад сураггүй алга болсон бага насны хүүг ЭСЭН МЭНД олжээ

2022 оны 11 сарын 25

11.23-ны өдрийн 15:00 цагийн орчим бага насны хүүхэд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат малчин Б-гийн хүү Ц /13 настай, эрэгтэй/-ийг 11.24-ний өдрийн 00:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642691
10 эможи

Зочин
2022-11-25 10:09
Ойлгомжтой мэдээлэл тавьж байгаач дээ. Тус айсмаг гэж аль аймгийг хэлээд байгаа юм бол доо
keyboard_arrow_up