Дундговь аймгийн Цагдаагийн газар “Чанарын менежментийн тогтолцоог“ үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ
Дундговь аймгийн Цагдаагийн газар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үйл ажиллагаандаа "Чанарын менежментийн тогтолцоо"-г нэвтрүүлсний гэрчилгээгээ албан ёсоор гардан авчээ.
Тодруулбал, тус Цагдаагийн газар нь үйл ажиллагаандаа “Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт”-ыг нэвтрүүлэх зорилго тавьж, улмаар 2021 оны 04 дүгээр сараас эхлэн ажилласны үр дүнд гэрчилгээгээ гардан авсан байна.
Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэнээр байгууллагын үйл ажиллагааг алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилго зорилтод хүрэхэд илүү сайн чиглүүлэх, хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах замаар байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийтийн үнэлэмж, итгэлийг дээшлүүлэх, үйл ажиллагааны гүйцэтгэлийн явцыг сайжруулах, зохион байгуулагдаж байгаа ажил, арга хэмжээний төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудад чиглэсэн арга хэмжээг олж харж, төлөвлөж хэрэгжүүлэх зэрэг олон давуу талууд гарч байгаа аж.
Ийнхүү Дундговь аймгийн Цагдаагийн газар Олон улсын Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, олон улсын стандартыг хангасан байгууллага боллоо.
Энэ нь тус аймгийн иргэд олон нийтийн аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлөх сайн талтай үйл ажиллагаа болж байгаа юм.









