Ж.Сүхбаатар: Хотоос орон нутаг руу нүүж очвол нэг удаа 1 сая төгрөг өгье гэж байгаа

админ
2022 оны 11 сарын 23

Засгийн газрын хуралдаанаар хот хөдөөгийн сэргэлийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшихыг дэмжих тухай тогтоолыг баталжээ.

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хороон дарга Ж.Сүхбаатар:

Өөрийн орлогоороо явдаг зургаан аймаг, алслагдсан гурван дүүрэг байгаа. Энэ газруудын тухайд Улаанбаатар хотоос иргэдийг шилжин суурьшихад хүлээж авах үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллах тухай юм.

Ерөнхий сайд үүрэг өгсөн. Улаанбаатар хотын захын дүүргийн иргэд, ажлын байрыг захиргааны аргаар шахаад гаргах талаар иргэд санал хэлдэг. Харин энэ удаад хөөж тууж байгаа хэлбэрээр биш, Улаанбаатар хотоос үдээд дэмжээд өгдөг, нөгөө талаас нь хүлээж аваад угтдаг агуулга руу оруулсан байдлаар ажлыг явуулах шийдвэр гарч байгаа.

2023 оны улсын төсөвт тусгагдсан ажлууд бий. Тухайлбал, ипотекийн зээлийн гурван хувь, төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэх, дулаан цахилгааны төслүүдийг орон нутагт үйлдвэрлэсэн бол эхний гурван жилд 90 хувь татвараас хөнгөлөх, мөн бизнесээ тийшээ шилжүүлбэл зээлийн нэг хувийн хүүтэй байх зэрэг багтана.

Өөрсдийгөө аваад явдаг зургаан аймаг хүн амаа 20 хүртэлх хувиар, бусад аймгууд 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзсэн.

Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг хүн ам шилжин суурьших хамгийн боломжтой гэж харж байна.

Өмнө нь ажлын байр хэцүү, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бага гэдэг байсан. Одоо хүртээмж харьцангуй нэмэгдсэн. Ажлын байрны хувьд тэнд нүүгээд очиход нь нэг удаад нэг сая төгрөг өгөх төсвийг Сангийн яам зохицуулалт хийж, төсөв дээр нь суулгаад явъя гэж байгаа. Дархан, Өмнөговь, Орхон зэрэг боломжтой аймгууд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642643
3 эможи

ЗОЧИН
2022-11-24 12:13
ГЭР БҮЛЭЭРЭЭ НҮҮХ ТОХИОЛДОЛД 20 САЯ ТӨГ ӨГӨХ ХЭРЭГТЭНЙ, ХӨДӨӨ ОЧООД АМЖИРГААГАА ЭХЭЛТЭЛ ЗАРДАЛ ИХ ГАРНА ШҮҮ,
Зочин
2022-11-24 11:05
Насан туршид өг
з
2022-11-24 00:22
1сая төгрөг юу болохын бэ. хаха хүүхэд хуурч байгаа юу
keyboard_arrow_up