Маргааш дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ..

2022 оны 11 сарын 23

Маргааш буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ны Пүрэв гарагт Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу  “Монгол бахархлын өдөр” бүх нийтийн амралтын өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Иймд автомашины хязгаарлалт тухайн өдөр үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өөрийн цахим хуудсаар мэдээлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
642630
2 эможи

keyboard_arrow_up