ПРОКУРОР: Нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд бүрэн, бодитой эдлүүлэх БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2022 оны 11 сарын 23

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын  хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд гэнэтийн болон төлөвлөгөөт байдлаар шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрээд байна.

Тодруулбал, ажил олгогч байгууллагууд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдийн ажлын цагийг зохих журмын дагуу бүртгэдэггүй нийтлэг зөрчил байсныг дахин гаргахгүй байх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж эхэлжээ.

Энэхүү бүртгэлийн системийг нэвтрүүлснээр дүүргийн хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 200 гаруй иргэний ялыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд бүрэн, бодитой эдлүүлэх боломж бүрдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642625
0 эможи

keyboard_arrow_up