ШИНЭ ЖИЛ: Хамтлаг дуучдын үнэ, ханш хэд вэ?

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

2023 он айлчлан ирэхэд багахан хугацаа үлджээ. Арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн албан байгууллага, хамт олон шинэ жилийн ёслолоо аль хэдийн төлөвлөж эхэлдэг. Тиймээс бид шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийнхан ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ хүргэдэг талаар сурвалжиллаа. Мөн шинэ жилээ тэмдэглэх ресторануудын баярын багц хэдэн төгрөгийн ханштай байгаа талаар тодрууллаа. 

Дуучдын хамгийн доод ханш нэг сая төгрөгөөс эхэлж байна. Залуу хамтлаг дуучдын хувьд 3-4 сая төргийн үнэ ханштай байгаа бол олны танил дуучин Ука буюу Д.Уламбаяр 4-5 сая төгрөг, дуучин С.Наран 3-4 сая төгрөгөөр дуулах аж. Харин рок, попын залуу хамтлаг, дуучид 5-18 сая төгрөгийн ханштай байна. Мөн зохиолын дуучдын хувьд  600 мянгаас 4 сая төгрөгийн ханштай байдаг аж. Харин сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн дунд "шуугиан тариад" буй Seryoja буюу Ц.Мөнхбаярын хувьд 3-5 дууг 5 сая төгрөгөөр дуулах гэнэ. 

Дуучдаас гадна хөтлөгчдийн хувьд ч арванхоёрдугаар сард захиалга ихтэй байдаг. Түүнчлэн энэ үеэр ханш нь ч өсдөг аж. Тухайлбал, хөтлөгч, жүжигчин Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар 4-5 сая төгрөгөөр шинэ жилийн баярыг хөтөлдөг юм байна. 

Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын ханш өнгөрсөн жилийнхээс нэлээд өссөн бөгөөд 1-3 дуу дуулуулахад хамгийн багадаа нэг сая төгрөгөөс эхэлж байгаа юм. Ингээд та бүхэнд хамтлаг, дуучдыг баярын үдэш урихад хэдэн төгрөг зарцуулах талаар хүргэж байна

Хамтлаг дуучид:

  • “Нисванис” хамтлаг- дөрвөн сая төгрөг
  • “Хурд” хамтлаг - 10-15 сая төгрөг
  • “Харанга” хамтлаг- 9-10 сая төгрөг
  • “Никитон” хамтлаг- 13-18 сая төгрөг
  • “Камертон” хамтлаг: - 6 сая төгрөг
  • “Чоно” хамтлаг- 3-4 сая төгрөг
  • “Vandebo” хамтлаг -4 сая 
  • “Гурван охин” хамтлаг - 3 сая төгрөгийн ханштай байна.

Дуучид:

  • МУГЖ Т.Ариунаа -4-5 сая төгрөг
  • МУГЖ Б.Сарантуяа - 4-5 сая төгрөг
  • Реппер Gee - 2-3 сая төгрөг
  • А.Хишигдалай, Н.Зоригт - 3-4 сая төгрөг
  • Б.Баярцэцэг- 2-3 сая төгрөгөөр дуулах аж.

Зохиолын дуучид:

  • Г.Эрдэнэтунгалаг - 2-3 сая төгрөг
  • Д.Намсрайноров -3 сая төгрөг
  • Л.Болдбаатар - 1 сая төгрөг
  • Л.Сөрөлт 1-2 сая төгрөгөөр дуулах аж.

Шинэ жилийн ширээний багц:

Албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярын хүлээн авалтад орох рестораны захиалгын үнэ дунджаар нэг хүний 130-150 мянган төгрөг байна гэж “Huree.mn" сайт тооцоолон гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн энэ жилийн хувьд шинэ жилийн баяр тэмдэглэх албан байгууллагын захиалга 50 хувиар өсөх хандлагатай байгаа аж. Нийт захиалгын тоог хувиар авч үзвэл 77.1 хувийг 100-аас цөөн хүнтэй хүлээн авалтын захиалга эзлэхээр байгаа юм. Харин 250-аас дээш хүнтэй захиалга 3.4 хувь нь байхаар байгаа аж. Захиалга дээр хүний тоо нэмэгдэх тутам нэг хүний зардал буурдаг аж. Өмнөх оны захиалгаас харахад нийт захиалгын 42.6 хувь нь арванхоёрдугаар сарын 23-30-ны өдрүүдэд шинэ жилийн баярын хүлээн авалтаа хийж байжээ.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
642596
6 эможи

Зочин
2022-11-23 18:03
Манай байгуулага энэ жил гаднаас дуучин хөтлөгч авахгүй Бүгдийг ажилчид дотроосоо сонгоод дуулж хөтлөж шинэ жилээ хийнэ
би
2022-11-23 12:00
Эд нарыг энэ жил гурайтуул өөрснөө дуулаад хөтлөөд шинэ жилээ байгууллага дотроо тэмдэглэсэн нь дээр
Зочин
2022-11-22 22:45
Ам баоисан дуучинд канондсон мөнгө өгөх
зо
2022-11-22 18:12
Харанга 30минут н 25сая гэж бна лээ шүү
Зочин
2022-11-22 17:55
ШИНЭ ЖИЛЭЭР ЯАДГИЙН ГЭР БҮЛ АХ ДҮҮСЭЭРЭЭ Л ТЭМДЭГЛЭ БӨӨН ХАНИАД БАЙХАД ХОЛИОЛДОЖ ЯАДГИЙН АРХИ УУХЫН Л ШАЛТАГ
keyboard_arrow_up