“Эрэл“ ХХК-ийн Б.Эрдэнэбат гадаадад байгаа тул холбогдох шүүх хурал 18 дахь удаагаа ХОЙШИЛЛОО

2022 оны 11 сарын 22

Хөгжлийн банкны зээлдэгч "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшилсон байна. Учир нь хариуцагч Б.Эрдэнэбат нь хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гадаадад байгаа тул тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ч "Эрэл"-ийн өмгөөлөгчид шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байна. Тиймээс Ерөнхий шүүгчээс хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч ХУД-ийн Ерөнхий шүүгч нь гадуур ажилтай байсан тул маргаашдаа танилцуулан шүүх хурлыг товлохоор шийдвэрлэжээ. Ингэснээр "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал 18 дахь удаагаа хойшилж байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд "Эрэл" ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 197 тэрбум төгрөг байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642595
1 эможи

Зочин
2022-11-22 16:33
Хилийн хориг тавиагүй хүн ХАРИУЦЛАГАА хүлээ. Огцор
keyboard_arrow_up