Алхаар цохиж, хүний аминд хүрсэн ОХУ-ын иргэний хэргийг яллах дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

2022 оны 11 сарын 22

Нийслэлийн прокурорын газраас ОХУ-ын Буриад Улсын иргэн Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642586
0 эможи

Баатаржав
2022-11-22 17:11
Хаана тийм бэлэн алх байсан юм бол, энэ архи маш их гай тарих юм
keyboard_arrow_up