“НОГООН ГЭРЭЛ -ЦАГААН ШУГАМ -2022“ тэмцээн зохион байгуулагдлаа

2022 оны 11 сарын 22
Arslan.mn
 
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад замын хөдөлгөөний хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ногоон гэрэл-цагаан шугам 2022" тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явуулж, дүгнэлээ.
 
Arslan.mn
 
Тэмцээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 сургууль, Уулбаян, Түмэнцогт, Мөнххаан сумдын ерөнхий боловсролын сургуулийн 7 багийн 84 тамирчид оролцон, Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Буухиа, Урлагийн тоглолт, Биет зохицуулалт гэсэн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдийг тодруулсан ба нийлбэр дүнгээр Баруун-Урт сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль “Тэргүүн байр”, Баруун-Урт сумын 4 дүгээр бүрэн дунд сургууль “Дэд байр”, Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургууль “Гутгаар байр”, Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургууль “Тусгай байр”-нд тус тус шалгарлаа.
 
Arslan.mn
 
Энэ удаагийн тэмцээнийг Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хорооны Сүхбаатар аймаг дахь салбар, “Үе цэгээн”, “Уран авто зам” зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээнд баг тамирчдаа дэмжиж оролцуулсан сургуулийн удирдлагууд болон оролцсон багш сурагчдадаа сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642583
0 эможи

keyboard_arrow_up