НХХГ: “М-Си-Эс“ группын нээлттэй ажлын байрны өдөрлөгт хүрэлцэн ирэхийг УРЬЖ БАЙНА

2022 оны 11 сарын 22
Arslan.mn
Иргэд та бүхнийг М-Си-Эс группын Нээлттэй ажлын байрны өдөрлөг 2022-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
Ажлын Шууд Ярилцлага:
 
Хэзээ: 2022.11.25-ны өдөр 08.00-17.00 цагт үргэлжилнэ.
 
Лавлах утас: 7511-1896, 9101-1896
 
Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв-д болох юм.
 
Өдөрлөгт M-Си-Эс Группийн 17 компани, нийт 400 гаруй ажлын байр зарлан оролцох бөгөөд Улаанбаатар хот болон Оюу толгой төслийн хүрээнд ажиллах боломжтой нарийн мэргэжил, тусгай ур чадвар шаардсан ажлын байр зарлаж буйгаараа онцлог юм.
Мөн www.mcs.mn ажлын байрны зар хэсэгт байрлах 172 нээлттэй ажлын байрны зарын дагуу хандах боломжтой.
Ажил хайгч иргэд тус өдөрлөгт ирснээр олон шатны дамжлагагүйгээр шууд ажилд орох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн ажлын байрны мэдээллийг авч, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642565
0 эможи

keyboard_arrow_up