Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -13...-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна.

5 цагт Улаанбаатарт: -13 радус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642555
0 эможи

keyboard_arrow_up