Хөвсгөлд ирэх оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг ТҮР ХОРИГЛОВ

2022 оны 11 сарын 21

Arslan.mn

Хөвсгөл аймгийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 18-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр хоригложээ. 

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт Дархадын хотгор буюу Рэнчинлхүмбэ сумын нутагт 30 градус давж хүйтэрсэн бөгөөд энэ сарын 24-өөс цочир хүйтрэх аж. Иймд ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.              

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642545
0 эможи

keyboard_arrow_up