Пүрэв гарагт хилийн боомтууд АЖИЛЛАХГҮЙ

2022 оны 11 сарын 21

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтийн амралтын өдөр. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа.

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг. 

Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээлснээр 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол, БНХАУ-ын хилийн бүх боомт амрах бол Монгол, ОХУ-ын зөвхөн Алтанбулаг боомт ажиллана.

Харин агаарын замын Чингис хаан боомт олон улсын хуваарийн дагуу ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642541
0 эможи

keyboard_arrow_up