Хамаатныхаа 13 настай охиныг хутгалж хөнөөсөн 11 настай хүү “Би ийм хэрэг хийгээгүй“ гэж мэдүүлжээ

2022 оны 11 сарын 21

Өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 7-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ... хорооллын автомашины зогсоолд 11 настай хүүхэд өөрийн төрөл садангийн холбоотой 13 настай охин, 7 настай хүүг хутгалсан ноцтой гэмт хэрэг гарсан. Хэргийн улмаас 13 настай охин шархаа даалгүй газар дээрээ амиа алдсан ба түүний дүү болох 7 настай хүү хүнд гэмтэж эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байв. Тэгвэл эл хэргийг үйлдсэн этгээд нь насанд хүрээгүй буюу 11 настай хүүхэд гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох магадлалтай.

Гэвч 11 настай хүү өөрөө ийм гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа бөгөөд түүний ээж хэргийг хялбаршуулсан журмаар бус цагаатгуулах хүсэлтэйгээр прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Харин цагдаа болон прокурорын байгууллагаас 11 настай хүүг эл хэргийг үйлдсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм. 11 настай хүүгийн шүүх хурал өнөөдөр /2022.11.21/ 10:30 цагаас болохоор товлогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
11
ouch an post
1
confuse an post
2
angry an post
6
642535
22 эможи

зочин
2022-11-24 11:54
Угаасаа Мөрдөн байцаагч нар ажилаа мэдэхгүй мэргэжил чадвар 0 өнгөц харж бэлэнчилсэн арчаагүй новшнууд байдаг
Зочин
2022-11-22 12:00
Uuriig ni hutgalah heregtei
Зочин
2022-11-22 09:50
Насанд хүрээгүй гэх хуулиа авч хаях хэрэгтэй ийм зэрлэг балмад хүүхэд насанд хүрээгүй гэдгээр хариуцлагаас чөлөөлөгдвөл маш аюултай. 7 настай хүү дарамтнаас айгаад шахалтаар худал мэдүүлэг өгөх магадлалтай.
оо
2022-11-22 07:19
ОДООНЫ хүүхдүүд хар багаасаа арай харгис болоод байна уу гэж харагдах боллоо:ирээдүй бүрхэг болоод байна шүү
Зочин
2022-11-21 13:23
Энэ мэт хэргүүдээс хархад 11 настайхүүхэд бол жоохон хүүхэд. Яаж тийм аймшигтай сэтгэлгээ сууж амждаг байнаа. Аймшигтай. Адилхан л 11 настай юм байж гарыг нь хугартал зодчихоод Наадах чинь зөөлөн эдийн гэмтэл, Сүртэй п.. вээ гэх зэргээр зэрлэг балмад загнаж байхыг бодход тун харамсалтай. Ялангуяа цагдаагийн хүүхэд бүр л аймар болж өсөөд байнадаа. Дандаа өмөөрүүлж хийсэн хэргээ хаалгасаар бгаад балмадболж гүйцлээ
keyboard_arrow_up