“Чингис хаан” одонгоор шагнах хүнийг лхагва гарагт ЗАРЛАНА

2022 оны 11 сарын 21

Arslan.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог.

Энэ жил арваннэгдүгээр сарын 24 буюу пүрэв гарагт тохиож байна. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.

Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонгоор шагнах хүний нэрийг энэ лхагва гарагт /2022.11.23/ зарлана гэж ЕТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642532
0 эможи

keyboard_arrow_up