ОХУ-аас Монгол руу гүрвэл хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатуулжээ
2022 оны 11 сарын 21
ОХУ-ын Буриадаас Монгол руу зургаан гүрвэл нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, тус улсын Россельхознадзорын Эрхүү муж, Буриад улсыг хариуцсан улсын байцаагчид энэ арваннэгдүгээр сарын 16-ны өдөр /2022.11.16/ Хиагт шалган нэвтрүүлэх боомтод мал, амьтны эмнэлгийн дагалдах бичиг баримтгүй зургаан гүрвэл хилээр гаргахыг завдсаныг таслан зогсоосон байна.
Тус зөрчлийн улмаас зургаан хэвлээр явагч амьтдыг ОХУ-ын нутаг дэвсгэрт буцаасан бөгөөд одоогоор тээвэрлэхээр завдсан ОХУ-ын иргэнийг амьтан зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, ан амьтны эрүүл ахуйн дүрэм зөрчсөний улмаас захиргааны хэрэг үүсгэсэн гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Newbur.ru
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1


1

1





1
642530
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс