ЦЕГ: Алга болсон охиныг ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр Түнхэл тосгонд ажиллаж байна

2022 оны 11 сарын 21

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээллийг ирүүлжээ. Үүний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.

Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон  иргэн нь Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу самар түүхээр явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Иймд цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байна.

Газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байрлалтай. Зөвхөн Зил-131, Урал зэрэг том оврын автомашин л явах боломжтой, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй нөхцөл бий болсон тул зогсоож,  ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
7
ouch an post
6
confuse an post
3
angry an post
10
642529
39 эможи

Зочин
2022-11-23 09:45
Тэнүүлээд...тэнээд...есөн.шид нь гүйцсэн үү....ээж маш.муу бна.....мэдэж л байгаадаа.....самаранд...!!явдаг ....бусад үйлдлийг нь....цагдаа руу.буруугаа бүү чихээ!!......төлбөрииг нь гаргуул....дахиад олз болохгүй ...олзонд дурлахгүй болох байх....арай замбараагүй.хүмүүжилгүй юу..... ...
Hun
2022-11-23 07:42
Ugaasaa zambaraagui yabaad surchihsan yum bishuu. Ugui bol helmeer l yum daa
Зочин
2022-11-22 21:54
дурандаа явсан охинг юун их зардалаар олж байна аа
Зочин
2022-11-22 17:01
Hayaach naadhaa
Зочин
2022-11-22 14:32
Минжийн хангайд чинь орогноод олон жил болсон зөвхөн самраар ашиг орлого олдог бараг зэрлэг шахуу хүн сүрэг байдаг юм гэсэн. Залауухан хүүхэнд бол мөнгө хайрладаггүй хүүхний хүслэн болсон тэндэнд үйлчлүүлсэн байж мэднэ. Тэр хүмүүс харин хүн чанараа алдаагүй жаахан охиныг бавахаас өөрөөр ашиглахгүй. Харин зуучлагчид ашигаа хэт авчихгүй бол ямарч гэсэн унааны мөнгөтэй ирнэ дээ. Бас баваа шавааны ажилд туршлалагатай дахиж очимоор болохгүй бол
Иргэн
2022-11-22 10:36
Юу гэнээ нисдэг тэргээр байршил тогтоо ч гэх шиг больж үз тэнэмэл хош шаарууд өөрсдөө л орж ирэг
Иргэн
2022-11-22 10:32
Цагдаа ингэж их ажиллаад л байгаашдээ гэтэл тэр охин охины ар гэриинхэн бас эргүү посчид юу юу гэж хуцалдаад цагдааг өуруутгээд бараг төр олж авчирч өг гээд байлуу цаг агаарын саатал гэж байдаг юмшүү монголд
иргэн
2022-11-21 11:37
Яагаад 16 нас хүрсэн хүн гэр орны эцэг, эх ах дүү хаиаатан садандаа аль нэгэнд хэлээд явж болдоггүй хэнэггүй гэр вэ? Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэсэн бодолтой хүүхэд вэ? Өчнөөн зардал чирэгдэл, сэтгэл санааны хямрад гаргаж явдаг. Хөвгүүдээ, охидоо залуусаа УХАМСАРТАЙ БӨГӨӨД УХААНТАЙ АЛИВАА ЗҮЙЛД ХАНДАЖ СУР
keyboard_arrow_up