Дулааны шугамын худаг дотроос нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний ЦОГЦОС ОЛДЖЭЭ
2022 оны 11 сарын 21
Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.20-ны өдрийн 21:14 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



642524
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс