ҮЙЛ ЯВДАЛ: Барилгын компаниуд гэрээний нөхцөлөө биелүүлэхгүйн улмаас иргэд хохирч байгаа талаар мэдээлнэ

2022 оны 11 сарын 21

Төрийн ордонд

09:00-12:00 цагт “Дэлхийн хүүхдийн өдөр” буюу “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсан өдрийг тохиолдуулан "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулна. 

Яармаг дахь “Хангарди” ордонд

10:00 цагт Хотын стандартын үр нөлөө, ач холбогдлыг иргэд, олон нийт, барилгын үйл ажиллагаа эрхлэгч, ААН, байгууллагуудад сурталчлан таниулах "Барилгын аюулгүй орчин" сэдэвт зөвлөгөөн болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулж АМНАТ ногдуулах болсноор баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоосон талаар "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ, гишүүн компаниудын төлөөлөл мэдээлнэ.

Монгол Улсын Үндэсний номын санд

11:40 цагт Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монголын Дипломатын Академитай хамтран Монгол Улсын Үндэсний Номын Сангаас дэлгэж буй Атан цуглуулбар-999 номын үзэсгэлэнг нээнэ. 

Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт Барилгын компаниуд гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй иргэд хохирсоор байгаа талаар "Анд ноёд" ХХК-ийн "Смарт таун-1" барилгын жишээн дээр иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642518
0 эможи

keyboard_arrow_up