СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон айл оршин суудаг нийтийн байранд ГАЛ ГАРЧЭЭ
2022 оны 11 сарын 21
Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд өчигдөр /2022.11.20/ нийтийн байр шатсан байна.
Тодруулбал, галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 11.47 цагт ирж, гал сөнөөгчид хэргийн газарт очиж, ажиллахад байшингийн дээвэр, тааз, үүд хэсэгт гал дүрэлзэж байсныг бүрэн унтраажээ. Нийтийн байранд долоон айл оршин суудаг аж. Галд хүний амь нас эрсдээгүй. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









642515
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс