ЦАГ АГААР: Улаанбааатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

2022 оны 11 сарын 21

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар -27...-32 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.  Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

 

2022 оны арваннэгдүгээр сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642512
0 эможи

keyboard_arrow_up