ЦЕГ : Д.Буяннэмэх охины байршлыг тогтоосон, уулнаас буулгахад цаг орж байгаа талаар ар гэрт нь мэдээлэл өгсөн
ЦЕГ-аас Дархан хотод оршин суудаг Д.Буяннэмэх гэх охин сураггүй алга болсон талаар дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажлыг эхлүүлсэн билээ. Улмаар энэ сарын 17-ны өдөр тус сураггүй алга болсон охины байршлыг тогтооход ууланд найзуудтайгаа самранд явсан нь тогтоогджээ. Энэ талаар охины ар гэрт ч мөн мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын зүгээс анх дуудлага мэдээлэл өгсөн ойрын хүнд нь эрэн хайх ажиллагааны талаар бүх талын мэдээллийг өгчээ.
Харин охиныг уулнаас буулгахад цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас цаг хугацаа их орж байгааг эрэн хайх багийнхан хэлж байв.
Гэвч ар гэр нь одоо хэр охиныхоо сургийг гаргаагүй, цагдаа нар мэдэгдэлгүйгээр эрэн хайх ажиллагааг зогсоочихлоо гэж хэвлэлд ам нээгээд байсан юм. Албан ёсны эх сурвалжаас тодруулахад " бид мэдээллийг өгсөн. уулнаас охиныг эсэн мэнд буулгахад цас их орсон, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа талаар мэдэгдсэн" гэв.









