“Ковидын судалгаанд хамрагдаад 50,000 төгрөг аваарай” гэх хуурамч зар байршуулж залилан үйлджээ
2022 оны 11 сарын 19
Цахим халдлага үйлдэж буй этгээдүүд нь фейсбүүкийн “Хуучин машины зар, гар утасны хар зах, цагийн ажил” гэх мэт группүүдэд “Ковидын судалгаанд хамрагдаад 50,000 төгрөг аваарай”, “40-өөс дээш насны хүмүүсийг урамшуулалт судалгаанд хамруулна, халамж тараана” гэх хуурамч зар байршуулж сонирхсон иргэдээс гар утсанд ирсэн баталгаажуулах кодыг хуурч мэхлэх замаар олж аван фейсбүүк хаягт нэвтэрч түүгээр залилах гэмт хэрэг үйлдсэн байна.
Дээрх гэмт үйлдлийн аргаар гэмт хэрэг үйлдсэн Б.С, Б.Э нарыг энэ оны 10 дугаар сарын 17, 19-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан бөгөөд одоогийн байдлаар 100 орчим сая төгрөгийн хохиролтой 150 орчим үйлдлийг тогтоон шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642498
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс