Монгол, Унгар улсын хооронд “Агаарын тээврийн хэлэлцээр“-ийн төслийг ҮЗЭГЛЭВ

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Монгол Улс, Унгар улсын засгийн газар хоорондын "Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийн төслийг эцэслэж, албан ёсоор “Монгол Улс, Унгар Улсын агаарын тээврийн удирдах байгууллагууд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг үйл явдал өнөөдөр Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан аж. 

Хэлэлцээрийн төслийг үзэглэхэд Унгар Улсаас Агаарын тээврийн газрын захирал, Технологи, аж үйлдвэрийн яамны тээврийн стратегийн асуудал хариуцсан Орлогч Төрийн нарийн бичгийн дарга, Хатагтай Ева Каллай, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав нар оролцжээ. Уг хэлэлцээрийг байгуулахад Унгарын талаас ач холбогдол өгч, хамтран ажиллаж буйд  Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав талархаснаа илэрхийлжээ. 

Дээрх хэлэлцээрийг эцэслэн байгуулснаар хоёр орны агаарын тээврийг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих боломжийг хөнгөвчлөх зэрэг ихээхэн ач холбогдолтой болохыг талууд тэмдэглэв.

 

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642494
2 эможи

keyboard_arrow_up