Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэж байгааг СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ
2022 оны 11 сарын 18
Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон АНХААРУУЛЖ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









642490
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс