Долоон машин мөргөж, 12 настай хоёр охиныг гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирүүлжээ
Өнгөрсөн аравдугаар сард урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан, шалгасан байна.
Хэргийн талаар тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Ч.Маралмаа авто осол гаргасан. Улмаар урсгал сөрж бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөж, гэмтээсэн.









