СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унтаж байхад нь цонхоор орж, гар утас, хүнсийг нь хулгайлжээ

2022 оны 11 сарын 18

Arslan.mnБайрны цонхоор орж ирээд, гар утас болон бусад хүнс, гэр ахуйн бараа бүхий 2.7 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан этгээдэд шүүхээс нэг жил хорих ял оноосон байна. 

Тодруулбал, 2022.07.04-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрны онгорхой цонхоор иргэн Э нь орж ирээд, М, Т нарын iPhone Xr болон iPhone 12 Pro Max загварын гар утсыг хулгайлжээ. Түүнчлэн найман ширхэг “Ноншим” савтай гоймон, нойтон салфетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван зэргийг авсан байна. 

Энэ талаар дуудлага мэдээлэл  долдугаар сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.  

Харин шүүгдэгч Э нь тухайн үед согтууруулах ундаа ч хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Мөн гар утаснуудыг хямд үнээр зарсан байжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642472
0 эможи

заас
2022-11-18 13:22
төриин нам дагасан хулгаачуудад яадаж хулгаалсан мөнгөндөн тааруулж цаазлааач лалруудааа
Монгол иргэн
2022-11-18 11:17
Монголд сүүлийн үед "хэрэгтэн"-ий эрхийг хэт хамгаалж, "хохирогч"-ийн хохирлыг бүрэн барагдуулах тал дээр "тааруу" ажиллаад байх шиг. "Хүн нэрээ, тогос өдөө" гэдэг. Иймд "ёс зүйн хувьд" хэрэг үйлдсэн нь "баримт, нотолгоотой" тохиолдолд хуучны "Нүгэл буян" сонинд бичдэг шиг нутаг ус, овог, нэртэй нь бичдэг, мэдээлдэг байвал эрх биш Монгол хүн мөн бол "хэрэг хийхийн өмнө" яах вэ? гэдгээ "ухаарах" болов уу??? гэж бодох юм...
keyboard_arrow_up