“СҮЛД” чуулга “Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч-2022” уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байрт ШАЛГАРЛАА

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооноос жил тутам зохион байгуулдаг, төв, орон нутгийн ардын дуу бүжгийн чуулгуудын “Шилдэг бүтээл, уран бүтээлч-2022” уралдаан энэ оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 16-ны хооронд зохион байгуулагдлаа.

Энэхүү уралдаанд нийслэл хотын 2, орон нутгийн 6, нийт 8 чуулга өрсөлдөж, энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аваргаа шалгаруулав.

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга” “Шилдэг гоцлол бүжигчин”, “Шилдэг цөөхүүл дуучид” төрөлд тэргүүн байр, “Шилдэг цөөхүүл бүжигчин”,  “Шилдэг бүжиг дэглээч” төрөлд дэд байр, “Шилдэг цөөхүүл хөгжимчид” төрөлд гутгаар байр тус тус эзэлж, нийлбэр дүнгээр “Гуравдугаар байр”-т шалгарлаа.

Уралдаанд амжилттай оролцсон нийт уран бүтээлч, алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642470
1 эможи

keyboard_arrow_up