Бүтээлч, Маркетер, Шийдэл гаргагч залуусын АНХААРАЛД

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

Ази Номхон далайн орнуудын креатив салбарын хамгийн том наадам болох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээний “Young Spikes Competition”-ийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо 3 дахь удаагаа Монголын Маркетингийн Холбоо зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнийг 30 хүртэлх насны авьяаслаг, бүтээлч залуучуудыг өөрсдийгөө сорих боломжийг олгохоос гадна үндэсний ялагч нь Сингапур улсад зохион байгуулагдах “Young Spikes Competition-Spikes” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох юм. Ази номхон далайн орнуудын шилдэг залуустай өрсөлдөж, креатив салбарт өөрийгөө мөн улс эх орноо таниулах боломжийг олгох ач холбогдолтой юм.

Тус тэмцээн энэ жил 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 20-ны өдөр хүртэл зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын маркетингийн холбооны фейсбүүк хуудсаас аваарай. 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642454
0 эможи

keyboard_arrow_up