СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ ганцаараа байсан 4 настай хүүхэд вакум цонхны хамгаалалтын завсраар унаж нас баржээ

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Гэртээ ганцаараа үлдсэн дөрвөн настай хүүхэд цонхоор унаж, амиа алдсан харамсалтай явдал гарчээ.

Тодруулбал, энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт 21:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Өндрөөс хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхиж явсны улмаас дөрвөн настай хүү гэртээ ганцаараа байхдаа цонхноосоо унаж нас барсан байсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхүй байж, анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
angry an post
2
642413
11 эможи

keyboard_arrow_up