Дэлхийн 8 тэрбум дахь иргэний аав Б.Ананд: Миний хүү шинэ улсад, онцгой өдөр төрлөө
Дэлхийн хүн ам 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр 8 000 000 000 болсон.
Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Австралийн Канберра хотод мэндэлсэн Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын хүү А.Мэргэнийг Австраличууд дэлхийн 8 тэрбум дахь иргэнээр бүртгэсэн тухай мэдээллийг Австралийн canberratimes.com сайтад нийтэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл энэ тухай хүүгийн аав Б.Ананд "Шинэ улсад ирээд шинэ хүнээ өлгийдөн авлаа. Миний хүү НҮБ-ийн тооцооллын дагуу дэлхийн хүн ам 8 тэрбум хүрэх өдөр Аав Ээждээ ирж хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. ( 8 тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна шүү.
Миний хүү Австрали улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч маань хэлээд бидэнд хандсан билээ). Хамгийн мундаг ажлыг хийсэн хайрт эхнэр Лхагвасүрэндээ баярлаад баршгүй нь" хэмээжээ.









