ХЭРЭГ: Охидыг нүцгэн зураг бичлэгээр нь сүрдүүлж, мөнгө авдаг этгээдийг 10 САЯАР ТОРГОЖЭЭ

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Охидын нүцгэн зураг, бичлэгийг өөрөөр нь хийлгэн барьцаалах замаар сүрдүүлж, бусдыг хохироосон Ч.Э-гийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж, 10 сая төгрөгөөр торгох, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна.

Тодруулбал, Ч.Э нь “E Erdenetsetseg” нэртэй Фэйсбүүкийн хуурамч хаягнаас насанд хүрээгүй охин руу чат бичиж, хэрэв нүцгэн зургаа явуулбал барьцаагүй мөнгө зээлье хэмээн хандсан байна. Улмаар түүний биеийн нууц хэсгүүдээ ил гаргасан зургуудыг өөрөөр нь авхуулжээ. Дараа нь ойр дотнын хүмүүс рүү нь илгээнэ хэмээн сүрдүүлсэн бөгөөд зургуудыг олон нийтэд тараасан байна. Мөн өөр нэгэн иргэнийг мөн адилаар сүрдүүлж, 2 сая төгрөг авчээ. 

Сүрдүүлгийн улмаас 2 сая төгрөг өгсөн 12-р ангийн охин мэдүүлэгтээ “Зураг тарж, ойр дотнын хүмүүс харж эхэлсэн учир түүнд аавынхаа хадгаламжийн данснаас нууц үгийг нь ашиглан 2 сая төгрөг шилжүүлсэн. Нэг хэсэг чат бичихгүй байснаа дараа нь дахин хандаж, 5 сая, дараа нь 10 сая төгрөг нэхсэн. Ингэхдээ гэрээсээ гарвал ална гэх мэтээр сүрдүүлсэн” гэжээ.

Харин шүүгдэгч Ч.Э ын өгсөн мэдүүлэгтээ  “Би 2021 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна "EErdenetsetseg" нэртэй хуурамч нэртэй фейсбүүк хаягаас мөнгө зээлье группэд "Барьцаагүй мөнгө зээлнэ" гэсэн утга бүхий зарыг байршуулж над руу "Anu Anu" нэртэй фейсбүүк хаягаас 200 000 төгрөг зээлмээр байна гэсэн.  Зээлийн барьцаанд нүүр царайгаа харуулсан нүцгэн зургаа явуулах шаардлагатай гээд 4 зураг, өөрийнхөө нүцгэн 8-9 секунд орчим хийсэн дүрс бичлэгийг над руу явуулаад мөнгөө шилжүүл гэсэн. Би зөрүүлээд чиний над руу явуулсан зураг бичлэгийг чинь хамаатан садан, найз, нөхөд, ойр дотны хүнд чинь үзүүлнэ чи дахиад над руу өөр байдлаар дарсан нүцгэн зураг бичлэгээ явуул гэж дарамтлахад тэр охин над руу дахиж хариу бичихгүй байсан. Хариу ирэхгүй байсан учраас зурагных нь доор бичсэн сэтгэгдлүүдийг нь харж байгаад ангийнх нь багшийнх нь фэйсбүүк хаягийг олоод чат руу нь "Anu Anu" нэртэй фэйсбүүк хаягаас над руу ирүүлсэн нүцгэн байхдаа авсан 4 зураг, дүрс бичлэгийг явуулсан." гэжээ.

АНХААР: Олон нийтэд СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгох үүднээс хэргийн тухай мэдээллийг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642403
1 эможи

Зочин
2022-11-16 18:37
10 саяаар торгоно ч гэх шиг 100 саяыг олсон бол 10% р нь торгож бга юмуу
keyboard_arrow_up