Асар өндөр ач холбогдолтой Си Зиньпиний айлчлалын “бяслаг”хэр үнэтэй вэ
-БНХАУ-ын даргын айлчлалын бэлтгэл монгол түншүүдийг нь тэвдүүлж байна-
БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ наймдугаар сард Монголд айлчилна. Хятадын экс дарга Ху Жиньтаогийн Монгол хийсэн айлчлалаас хойш 11 жилийн дараа болох гэж байгаагаараа түүхэн ач холбогдолтой хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн зургадугаар сард манайд ирэхдээ онцлон хэлж байсан. Энэ үеэр Ван И сайд “Хоёр улс харилцан итгэлцлээ бэхжүүлж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэж, аюулгүй байдлаа хүндэтгэхийн зэрэгцээ өөр, өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж дэмжлэг үзүүлэх бодлогыг Хятадын тал баримталж байна” гэсэн юм.
Сонирхолтой нь, Хятадын даргыг Монголд айлчлах үеэр Хятадын төрийн өмчит “Sinopec” компани Монголын талтай нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Тун яаралтай буюу ирэх наймдугаар сард багтаан ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар төлөвлөсөн уг төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 30 тэрбум ам.доллар хэмжигдэнэ гэдгийг Уул уурхайн яамнаас мэдээлсэн. ТЭЗҮ нарийвчлан боловсруулж дууссаны дараа энэ тоо хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Ямартай ч “томоохон үнийн дүнтэй хөрөнгө оруулалт”-ыг дагуулж буй Хятадын даргын айлчлалтай ямар нэг сэжмээр холбоотой биз ээ. Үргэлжлэл...