Юнител группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав томилогдлоо

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнител группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав 2022 оны 11 сараас эхлэн томилогдон ажиллаж байна.

Д.Жамъяншарав гүйцэтгэх захирал нь бизнес хөгжүүлэлт, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн арвин туршлагатай удирдагч юм. Ажлын гараагаа 2003 онд MCS electronics ХХК-д санхүүгийн шинжээч албан тушаалаас эхлэн, санхүү хариуцсан дэд захирал хүртэл дэвшин ажилласан бол 2010 оноос хойш тасралтгүй 13 жил Юнител группт санхүү хариуцсан дэд захирал, Бизнес хөгжил, төлөвлөлт хариуцсан дэд захирал хэмээх хариуцлагатай албан тушаалуудыг хашсан билээ.

Шинэ гүйцэтгэх захирлын ур чадвар, алсын хараа Юнител группийг дараагийн түвшинд хүргэх гол түлхэц болж, мэдээллийн технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, технологийн дэвшлээр дамжуулан Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж бүр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах өргөн боломжийг бий болгоно гэдэгт итгэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642397
0 эможи

Юнител

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up