Манай улсад ирсэн ОХУ-ын иргэдийн 80 гаруй хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байна

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

Монголын үндэсний аж үйлдвэрийн танхимаас Монголд ирсэн ОХУ-ын жуулчдын нөхцөл байдал болон Монгол улсад оруулж буй эдийн засгийн хувь нэмрийг тодорхойлох судалгааг хийжээ. Ингэхдээ манай улсад ирсэн ОХУ-ын нийт 426 жуулчныг хамруулан цахим  болон ярилцлагын хэлбэрээр судалгаа авсан байна. Судалгаанд оролцогчдын 29 хувь нь аялал жуулчлалаар , 18 хувь нь ажил хийх, 12 хувь нь суралцах зорилгоор иржээ. 

Цаашид Монгол улсад хэр хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад 28 хувь нь нэг сараас дээш хугацаанд, 28 хувь нь Монгол улсад оршин суух төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Мөн тухайн иргэдийн 83 хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байгаа аж. 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642370
0 эможи

keyboard_arrow_up