ЦЕГ: НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албатай хамтран цагдаагийн алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог Монгол Улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.11.14/ цагдаагийн байгууллагад уулзалт зохион байгуулж, Монгол Улсад хүний эрхийг дээдлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар санал хуваалцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

Arslan.mn

Уулзалтад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл болон Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Зөрчлийн хэрэг бүртгэх газрын дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Эрдэнэхишиг нар оролцсон юм.

Arslan.mn

Уулзалтаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой 2023 онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642368
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up