Монгол урлаачдын бүтээсэн ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ гэр гиннест бүртгэгдлээ

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Монгол урлаачдын урласан 28.81 метр диаметртэй 36 ханатай гэр ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ГЭР болж гиннесд бүртгэгдлээ.

Уг гэрийн унины урт нь 11.40метр, өндөр нь 14метр буюу гурван давхар байшинтай тэнцэнэ. Нийт 1800 метр эсгий орсон, 1000мКв талбайтай гэрт нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай. Том гэрүүдийн хувьд униныхаа даацыг авахын тулд дунд нь олон багана хийдэг бол тус гэр нь монгол гэрийн уламжлалт хийц загвараар зөвхөн голдоо 4 баганатай, унь нь нуман хэлбэртэй бүтээгджээ.

Уг бүтээлийг Сэлнэн үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногт барьж босгожээ.

Гэр нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642348
3 эможи

keyboard_arrow_up